Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн холбоог бүрмөсөн орхихоор болжээ. Тэрээр сүмогийн холбоонд өргөдлөө өгөөд байсан юм. Өдгөө 40 настай Хакүхо М.Даваажаргал буюу Миягино оякатагийн сүмогийн холбоог орхиж буй шалтгаан нь Хокүсэйхо А.Даваанинж билээ. Дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр нь илэрсэн учраас сүмогийн холбоо Миягино дэвжээг хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн.

М.Даваажаргал 2021 онд үодог тайлахдаа дэвжээ өвлөн авах зорилгоор Японы иргэншил аваад байсан юм. Хакүхо дээд зиндаа нийтдээ 45 удаа түрүүлж, 1187 барилдаанд давсан амжилттай бөгөөд энэхүү хоёр амжилт нь хоёулаа бүх цагийн түүхэн рекордууд юм. Дэвжээ өвлөн авахын тулд өөр улсын иргэншилтэй байхын зөвшөөрдөггүй учраас Японы иргэншил авсан. Гэвч эцэст нь М.Даваажаргал сүмогийн ертөнцөөс бүрмөсөн явахаар болжээ. Монгол Улсынхаа иргэншлийг эргээд авах эсэхийг нь түүнээс тодруулах болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...