Л.Оюун-Эрдэнэ: Ордон дотор би хүч алдаж байгаа нь үнэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүдийн асуултад хариулж байна. Засгийн газрын хувьд том төслүүдээ арай хурдан явуулчихсан болохоор АН хэрэгтэй юү, үгүй юу гэдэг том асуудал босож ирсэн нь нууц биш. Гашуун сухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН доторх зарим төлөөлөл тэр зураг зурсан хэсэгтэй очоод нийлчихсэн байсан. Энэ л өнөөдрийн улс төрийн үндсэн шалтаг шүү. Хэрэв зөвхөн миний хүүтэй холбоотой, орлого нотлох зйүл байсан бол би жагсаж байгаа залуустай гараад уулзчих л байсан. Өмнө нь жагсаал тэмцэл болоход би гараад уулзаж байсныг та бүхэн мэдэх байх. Өөр шалтгаан байгаа шүү дээ, би нээлттэй хариулъя гэдгээ хэлсэн. Гишүүд үндсэн сэдвээ шударгаар асуу л даа.

Ордон дотор би хүч алдаж байгаа нь үнэн. АН-ын сайд нар маш сайн ажилласан гэдгийг би тодотгож хэлье. хөгжлийн олон гацаа бодитоор арилсан учраас би цаашдаа ч хамтраад явъя гэдэг байр суурин дээр зогссоор байгаа юм. Засагт хамтарсан 3 намын хамтарч ажиллах гэрээ бий. Германы жишээнээс үлгэр авсан. Энэ тэгж их нууцлаад байх шаардлагагүй гэрээ. УИХ-ын гишүүд хүсвэл бүгдэд хэвлээд өгөх боломжтой. Монгол бол парламентын засаглалтай орон. Үндсэн хуулийн өөрчлөлт ч парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн. Тийм учраас би төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аар асуудлаа шийдүүлье, зөв жишиг үлдээе гэдэг үүднээс “Итгэл үзүүлэх” тогтоолын төсөл өргөн барьсан юмаа. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...