Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Ирэх сарын 10-наас барилга, барилгын материалын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, хүний оролцоогүй 100 хувь цахимаар олгохоор болсон байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ТӨМӨРХҮҮ:

-Зургадугаар сарын 10-наас барилгын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжина. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...