Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон болно

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр

  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
  • Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж
  • Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэж
  • Авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic” арга хэмжээнд оролцох боломжтой.

Марафон гүйлтийн арга хэмжээ

  • 10.00-10.30 цаг Нээлт
  • 10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
  • 11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
  • 12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
  • 13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
  • 14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
  • 15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/ гэсэн хөтөлбөрөөр зохион байгуулагдах тул хүүхэд, багачууд Та бүхэн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ  бүртгүүлээрэй

Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэхийг анхаараарай.

Анхаарах зүйлс: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авна уу.

Хамтран зохион байгуулагч:

  • Цагдаагийн ерөнхий газар
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
  • Олон улсын “Найрамдал” цогцолбор
  • “Гүүд Нэйборс” ОУТББ
  • Наран трэйд
  • MSEL
  • МИГ даатгал
  • “Монгол даатгал” ХХК
  • Child.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...