Home Нийгэм Телеграммаар залилуусан иргэн эм ууж амиа хорлохыг завджээ

Телеграммаар залилуусан иргэн эм ууж амиа хорлохыг завджээ

0
Телеграммаар залилуусан иргэн эм ууж амиа хорлохыг завджээ

Телеграмм аппликэйшнаар дамжуулж бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж амиа хорлохыг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгуулллагад бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 12-нд Баянзүрх дүүрэгт иргэн Б телеграмм аппликэйшн ашиглах явцдаа даалгавар биелүүлж мөнгөө өсгөж аваарай гэсэн зарын дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас эм уусан байна.

Он гарснаас хойш уг аппликэйшнаар дамжуулж эд хөрөнгөөрөө хохирсон нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр  Монголын банкуудын холбоотой хамтран нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here