Гишүүн аснуудад 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгөх хуулийг Цэцэд өгсөн ч маргаан үүсгэхээс татгалзжээ

Жирийн иргэн ажилгүй болбол 76 өдрийн тэтгэмж авдаг байхад УИХ-ын гишүүн бүтэн жилийн буюу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг болох агуулгатай хуулийг Үндсэн хууль зөрчиж байна хэмээн иргэн О.Батхүү Үндсэн хулийн цэцэд гомдол гаргажээ. Гэтэл Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41-р зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэж заасан.

Энэ нь Үндсэн хуульд заасан “Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна, Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан. ҮХЦ энэ асуудалд маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...