Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах чуулга уулзалт болно

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний (DEval) байгууллагын дэд захирал Свен Хартен, Үнэлгээний багийн ахлагч Сара Дезири Клэйр, Үнэлгээчин Сабине Палмрoитер нарыг хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын үнэлгээний холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний (DEval) байгууллагатай хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, үнэлгээний үр дүнг олон нийтэд танилцуулах чуулган зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд нийт 146 байгууллага үнэлгээнд хамрагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрүүд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн өмчит компаниуд хамрагдсан нь үнэлгээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.

Индекс тогтоосноор олон улсын жишиг арга зүйг нутагшуулах, мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх, сургалт зөвлөмж авч, хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүн сайжрах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон боломжийг нээж өгнө гэж үзэж байна.
“Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах чуулга уулзалт маргааш Төрийн ордон “Их Монгол” танхимд

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...