Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

Тайландад суугаа Монгол Элчин сайдын эхнэр О.Л  Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах нэгэн байшингийн 17 давхраас баасан гарагийн үүрээр унаж нас баржээ.

 Оршин суугчдын хүчтэй чимээ гарлаа гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар тус байранд ирэхэд эмэгтэй барилгын дөрөвдүгээр давхарт унасан байдалтай байжээ. Эмнэлгийн яаралтай тусламжийнхан газар дээрээ нас барсан гэж дүгнэсэн ба ослын шалтгааныг цагдаа нар шалгаж байгаа ажээ.

Мөрдөн байцаагчдын дүгнэснээр хүч хэрэглэсэн, тэмцэлдсэн шинж тэмдэг илрээгүй ба  цагдаа нар хамгаалалтын бичлэгийг хянаж, гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа ажээ.  Урьдчилсан байдлаар сэтгэл санааны хямралаас үүдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм байна. Тайландын тал Монголын Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд ч холбогдох мэдээллийг өгчээ.

Нөхөр болох Элчин сайд А.Төмөр  эхнэрээ анх дөрөвдүгээр давхараас олж  эмнэлгийн тусламж дуудсан гэж Тайландын хэвлэлүүдэд бичжээ.

Эх сурвалж: Bangkongpost.com Thaiexaminer.com

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...