“Эрдэнэс Тавантолгой” ХК  3.5 их наяд төгрөгийн татвар төлж, татвар төлөлтөөр тэргүүллээ

Татварын ерөнхий газраас 2024 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Монгол Улсын төсөвт хамгийн өндөр татвар буюу 3.5 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн тэргүүнд бичигдэж байна.

Тус компани нь 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллаж, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан түүхэн жил байлаа.

Түүнчлэн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, загийн усны хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг ашиглалтад оруулж, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн он цаг байв. Мөн хүний нөөцийн чадавх болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлолт, борлуулалтын оновчтой шийдэл боловсруулж, зах зээлийн уналттай үед тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж хамгийн өндөр татвар төлсөн аж ахуйн нэгжээр шалгарч байсан бол 2024 онд 3.5 их наяд төгрөгийн татвар төлж Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр хоёр дах жилдээ дараалан шалгарч байна. Бидний төлсөн татвар эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн суурь салбарын хөгжил цэцэглэлтэд зориулагдаж, татварын орлогын 12% хувийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...