18 жил өөр дээрээ могойн хор туршсан эрийн цуснаас могойн хорын ерөндөг бүтээнэ

Дархлаа судлаач Жейкоб Гланвилл 2017 онд кобра, мамба, шажигнуурт могой зэрэг дэлхийн хамгийн аюултай могойн хорыг өөртөө хэдэн зуун удаа тарьж, өөрийгөө хазуулж, шинжлэх ухааны судалгаанд өөрийн биеэ зориулахыг зөвшөөрсөн нэгэн могой тэжээгчийн  тухай хэвлэлд  мэдээлж байв. Тэгвэл дархлаа судлаач болон, могой тэжээгчийн судалгааны үр дүн гарчээ.  Калифорнид амьдардаг Тим Фриде нэртэй могой сургагч, тэжээгч нь судалгаанд зориулж 18 жилийн турш 856 удаа  могойн хорд өөрийгөө хордуулсан ба эцэст нь 19 төрлийн могойн хорын эсрэг дархлаатай болсон нь тогтоогджээ. 

Тодруулбал судлаачид Фридегийн цуснаас шүрэн могой, мамба, кобра, тайпан, крайт болон бусад төрлийн 19 төрлийн могойноос олдсон нейротоксинтой урвалд орсон эсрэг биетүүдийг ялгаж авсан байна.

Хөгжиж буй орнуудад өдөрт 200 орчим хүн могойд хатгуулж нас барж, жилд 400,000 хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Фридегийн цуснаас гаргаж авсан эсрэг биетүүдийг ашиглан могойн хорны эсрэг ерөндөг бүтээж буй бөгөөд одоогоор судалгаанд буй энэ эм эмчилгээнд нэвтэрвэл могойн хорны эсрэг эмчилгээг цоо шинэ шатанд гаргах юм байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...