Home байгаль орчин Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

0
Төв аймгийн 17 сум, нийслэлийн 2 дүүрэг түймэрт өртөх магадлал маш өндөр үнэлэгджээ

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр, 25.8 хувь нь өндөр, 15.4 хувь нь дунд түвшинд байна.

Аймаг тус бүрээр ой, хээрийн түймэрт өртөх байдлыг сумдаар авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнгэ аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг маш өндөр үнэлэгджээ.

Тиймээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here