Сайд Б.Батцэцэг Испанийн хаант улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Испани Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 11 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагаа олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно. Монгол Улс, Испанийн Хаант Улстай 1977 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...