Хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана

Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үнэлэлт дүгнэлтийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яамны холбогдох удирдлагууд, албаны хүмүүсийн хамтарсан уулзалт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ГХЯ-нд болов.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар оролцсон бөгөөд Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, ГХЯ-ны үйл ажиллагааны онцлогийн талаар тус яамны албаны хүмүүс, төрийн байгууллагын хяналт, шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын цогц систем нэвтрүүлэх талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга нар тус тус харилцан мэдээлэл хийж, хоёр байгууллага хууль, журам, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын дүнд хоёр байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан хоёр талын сургалт харилцан зохион байгуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ГХЯ-ны зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгөн хамтран ажиллахаар тохиролцов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...