“Зөөлөн хот 2025” фестиваль боллоо

“Мэгүүн медиа” группээс санаачлан “20 минутын хот Үндэсний хороо”, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран “Зөөлөн хот 2025” фестивалийг зохион байгууллаа. Хотын иргэдийн ойлголтыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон иргэд хамтдаа илүү зөөлөн, сайхан хотыг бүтээх зорилгоор анх удаа зохион байгуулжээ.

Тус фестивальд хот төлөвлөлт, барилга, архитекторын салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонирхсон иргэд, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов. Фестивалийн үндсэн арга хэмжээний  эхний хэсэгт хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүдийг тавьсан байна. Илтгэлүүдийн үеэр Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг харуулсан видео контентуудыг хуваалцжээ.

Фестивалийн хоёрдугаар хэсэг буюу оргил үйл ажиллагаа нь мастер класс лекц байлаа. Энэ хэсэгт Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор, Швед улсын иргэн Дэвид Симийн “Зөөлөн хот” сэдэвт лекц  уншив. Тэрээр “Зөөлөн хот” фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж ийнхүү хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцсан нь энэ юм.

Фестивалийн үзэсгэлэнгийн хэсэгт хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтрагч байгууллагууд шинэ технологи, үйлчилгээнийхээ талаар шинэ мэдээллүүдийг олон нийтэд хүргэжээ.

“Зөөлөн хот” фестивалийн хүндэт зочин, “Зөөлөн хот” номын зохиогч, Швед Улсын архитектор, хот төлөвлөгч Дэвид Сим  “20 минутын хот” Үндэсний хорооны удирдлага, ажлын албаныхантай уулзаж, “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх явцын талаар санал солилцож, туршлага хуваалцжээ. Мөн тэрбээр “Сити” дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, өөрийн бичсэн “Зөөлөн хот” ном болон хот төлөвлөлт, архитектурын талаар ярилцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана

Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны...

Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн...

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын бтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5...

Төрийн цахим үйлчилгээ E-Mongolia-г нэвтрүүлснээр 1.4 их наядыг хэмнэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ингэж мэдэгдлээ. Тэрбээр "2019 онд...