Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем DME-/Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбоо болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын Үнэлгээний холбоо, ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай хамтран Германы хөгжлийн үнэлгээний институт (DEval)-ийн тусламжтайгаар “Улсын үнэлгээний чадавхын индекс” (INCE)-ийг тогтоох, Дэлхийн банкны Олон улсын үнэлгээний санаачилга (GEI)-ын дэмжлэгтэйгээр Мониторинг, үнэлгээний тогтолцооны шинжилгээ (MESA)-г хэрэгжүүлэх, Мониторинг, үнэлгээний чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, хөгжлийн бодлогын үнэлгээ хийхэд цаашид хамтран ажиллахаар болсныг албан ёсоор баталгаажуулж хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга ЧЧадраабалын Өнөрбаяр Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д. Үүрийнтуяа, Үнэлгээ мониторингийн газрын ахлах референт Г.Баярмаа, Монголын Үнэлгээний холбоо ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга Г.Ууганцэцэг, Монголын Үнэлгээний холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Ө.Эрдэнэчимэг, Монголын Үнэлгээний холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Даринчулуун нар бусад албаны хүмүүс оролцлоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, үнэлгээний чадавхын индексийг тогтоох, хөгжлийн бодлогын үнэлгээ хийх аргачлал, туршлага, чадавхын түвшин тогтоох, олон улсын үнэлгээ хийх арга аргачлалыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад энэхүү хамтын ажиллагаа нь суурь нөхцөл болох ач холбогдолтой юм гэлээ.5

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...