Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж, дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн хүнд шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Италийн өмнөд хэсэгт орших Кампаниа мужийн ерөнхийлөгч Винченцо Де Лукагийн хэлснээр цаг агаарын хүнд нөхцөлд кабель тасарсны улмаас осол болсон байна.

Гэрчүүдийн хэлснээр, дүүжин тээвэр нь барилгын талбайн кран мөргөсөн байж болзошгүй байна. Унасан машинд хоёр хос, нэг ажилчин гээд нийт 5 хүн байсан ба  нэг нь амьд гарсанч маш хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.

Уг дүүжин тээврийг энэ сарын 10-нд сэргээн засварлаж дахин нээсэн байна. Осол яг юунаас болсныг орон нутгийн прокурорын газраас шалгаж эхэлжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...