Зүүн гүүрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан.
Шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийсэн. Тэгвэл өнөөдөр Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний дам нурууг угсарч эхэллээ.