Кэти Пэрри сансрын аялалдаа хэдийг төлсөн бэ?

Алдартай поп дуучин Кати Пэрри “Blue Origin”-ийн сансарын аяллын зорчигчдын нэг болж дуулиан тарьсан.  Тодруулбал, Кэти Перри тэргүүтэй бүсгүйчүүд 2025 оны 4-р сарын 14-ний Ням гарагт Нью Шепард нэртэй “Blue Origin” компанийн  пуужингаар сансарт ниссэн.  Энэ нислэг ердөө 11 минут орчим үргэлжилсэн ч сансар огторгуйгаас дэлхийг харж мэдэрсэн, дэлхийн татах хүчнээс тасарч жингүйдлийг мэдэрсэн ер бусын туршлага байсан нь тодорхой. Тэгвэл бүсгүйчүүд энэ аялалдаа хэдийг төлсөн талаар олон нийт одоо ид сонирхож байна. Гэвч энэ талаар дуучин болоод “Blue Origin” ам нээсэнгүй.

Ямартай ч 2021 онд анхны нислэгийн суудлыг 28 сая доллараар дуудлага худалдаанд оруулж байсан гэж Нью Йорк Таймс сонин мэдээлэв.

Үнэн хэрэгтээ 2021 онд анхны нислэгийн үеэр анхны суудлыг 28 сая доллараар  дуудлага худалдаагаар зарсан ч захиалга өгөхийн тулд  ирээдүйн зорчигчид нэмж 150,000 ам.доллар байршуулах шаардлагатай байсан юм.

Хэвлэл мэдээллүүд Кэти Перри өөрөө тасалбараа төлсөн үү, эсвэл Blue Origin-ээс тусгайлан урьсан уу гэдгийг батлах мэдээлэл олж чадаагүй байгаа ч түүнийг хүндэт зочны урилга авсан байх магадлал өндөр гэж бичиж байна. Бүх зорчигч бус зарим нь сансарын аялалдаа мөнгө төлсөн гэх мэдээлэл байгаа ба Сансрын аялал жуулчлалын захиалгын SpaceVIP компанийн үүсгэн байгуулагч Роман Чипоруха “The Observer” сонинд хэлэхдээ “Энэ бол мөнгөний тухай биш, чи хэн бэ, чиний нийгмийн капитал, сансарт хөөрөх зорилготой нийцэж байгаа эсэх нь чухал юм. Энэ бол нэг төрлийн багц гэрээ юм” гэж хэлсэн байна. 

Дашрамд дурдахад сансрын аялал жуулчлалын компани нь захиалга өгөх вэбсайт ажиллуулдаг бөгөөд хэрэв сансарт зорчихыг хүсвэл төрсөн огноо, нэр, хаяг гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг оруулж яагаад сансрын аялал хийх хүсэлтэй байгаагаа тайлбарласан 500 үгтэй эссэ бичиж оруулдаг байна.   

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...