“Эх оронч Дархан” аяны хүрээнд 1154 эрэгтэй  сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй “Эх оронч Дарханчууд” нөлөөллийн аяны III шатны арга хэмжээний хүрээнд ЭМГ-аас 17-18 насны эрэгтэй сурагчдыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ.

Энэхүү арга хэмжээ нь аймгийн ерөнхий боловсролын сургууль, коллежийн нийт 1154 сурагчийг хамарч байгаа бөгөөд тэдний эрүүл мэндийн байдлыг эрт үед илрүүлэн, ирээдүйд үүсч болзошгүй эрсдлээс урдчилан хамгаалах, эрүүл мэнддээ анхаарахад оршино.

Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.
🩻 Хэвлийн хэт авиан оношилгоо
🫀Зүрхний цахилгаан бичлэг
👁 Нүдний үзлэг
🧴 Арьс харшлын үзлэг
🧠 Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
⚖️ Биеийн жингийн индекс тодорхойлох
🧪 Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ

Эрүүл мэндийн үзлэг 2025 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 1 хүртэл зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...