Марафончид замынхаа 10 хувийг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар 04 дүгээр сарын 14-ний энэ өдөр туулах замынхаа 10 хувь буюу 500 км замыг амжилттай тууллаа. Тэд 13 дахь өдрөө гүйж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар манай алба хаагчид Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрээр гүйлтээ үргэлжлүүлж байна. Зэрэг сумынхан гүйгчдийг багийнхантай нь зам тосон угтан, амжилт ерөөж, хоол цайгаар дайлж, нутаг орноо танилцуулсан байна.

 
Зэрэг сум нь 1924 онд Хөх толгойн Зэлийн булагт “Хундага” сум нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй бөгөөд 1926-1940 онуудад “Зэрэг Алтан тээл” хэмээн нэрлэгдэж, 1940 оноос өнөөгийн нэрээрээ тогтжээ. Зэрэг сум нь Монгол Алтайн бүсэд их нууруудын хотгорын говийн бүсэд хамаарагддаг, уул нурууд, говь тал хосолсон нутаг юм. Аргаль, янгир, хар сүүлт, зээр, шилүүс, зэгсний гахай, ирвэс, үен, суусар, хойлог, ятуу, шар шувуу, ёл зэрэг ховор болон ховордсон амьтан, 90 гаруй зүйлийн шувуу, 30 гаруй зүйлийн мэрэгч амьтантай түүх дурсгалын өлгий нутаг билээ.
Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөөд байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...