“Тэнгэрийн хүү” жүжиг Унгарт МИТЕМ олон улсын театрын наадмыг нээнэ

Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээрээ 12 дах удаагийн МИТЕМ олон улсын театрын наадмын нээлтийн жүжгээр оролцохоор 76 хүний бүрэлдэхүүнтэй Унгар улсын нийслэл Будапешт хотыг зорьлоо.

Энэ бол Монгол Улсын театрын урлагийн хөгжлийг нэг шат ахиулж буй онцгой үйл явдал төдийгүй Монжгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “GoMongolia” үндэсний брэндийн хүрээнд үндэсний соёл, өв уламжлалаа олон улсад сурталчлан таниулах гайхалтай боломж юм.

“Тэнгэрийн хүү” жүжиг Монголын төрт ёсны эх суурь болсон Хүннү гүрний Модун шаньюйн түүхийг өгүүлсэн, үндэсний ухамсар, язгуур соёл, нүүдэлчдийн гүн ухаан, эх оронч үзлийг урлагийн хэлээр дэлхийн үзэгчдэд хүргэх чухал бүтээл юм.

2025 онд Монгол, Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой золгож байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...