Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто тойргийн нэгэн сүмд жуулчны цүнхнээс түрийвч хулгайлсан хэргээр баривчилсан талаар японы хэвлэлүүд  мэдээлж байна. Эл явдал лхагва гарагт болсон бөгөөд Японд жуулчнаар ирсэн Нямын Хишигжаргал гэх бүсгүй,  81 настай Америк эмэгтэйг сүмд гараа угааж зогсох үед нь  цүнхнээс 10,000 орчим иен бэлнээр хийсэн хэтэвч хулгайлсан байна.

Хулгайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаныхаа дараа Н.Хишигжаргал өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ. Бүсгүй “Тэр эмэгтэйн цүнхэнд байсан зүйл миний хүрмэнд татагдсан байсан.  Унах гэж байхад нь би дээш авахыг оролдсон ” гэж тайлбарлажээ. 

Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн эмэгтэйд араас нь дөхөж очоод хүрмээ гартаа тохон гараа нуусан байна. Дараа нь тэр хохирогчийн мөрөн дээрээ үүрсэн цүнхнээс хэтэвч хулгайлжээ.

Энэ сүмийн ойролцоо гурав хоногийн  өөр нэг гадаадын жуулчин хулгай хийж байгаад баригдсан ажээ. Тиймээс  цагдаа нар тус бүс нутагт эргүүлийг нэмэгдүүлсэн байна. Энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой эсэхийг цагдаагийнхан шалгаж байгаа ажээ.

Н. Хишигжаргалын хувьд 2023 оны аравдугаар сараас хойш богино хугацааны визээр Японд гурван удаа аяласан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: Tokyoreporter.com

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...