Визтэй холбоотой иргэдийн эрх зөрчигддөг асуудлуудаар БНСУ-ын Элчинтэй уулзжээ

БНСУ-ын ВИЗ-тэй холбоотой Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх зөрчигдөж байгаа асуудлаар 2024 оны 12 сараас эхлэн уйгагүй хөөцөлдөж явсны үр дүнд 4 сарын дараа тус улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-той Монгол,  Солонгосын Парламентын бүлгээр дамжуулан биечлэн уулзаж, иргэдийн санал хүсэлтийг уламжилж, шаардлагаа танилцууллаа. Хоёр улсын дипломат харилцааг хүндэтгэн өнгөрсөн хугацаанд ЭСЯ-д, мөн ГХЯ-р дамжуулан албан бичгээр хандаж байсан хэдий ч дээрх албан бичгүүд Элчин сайдад ирээгүй талаар хариуцлагатайгаар мэдэгдлээ… Иргэдээс ирсэн хүсэлт, саналыг нэгтгэн уламжилснаас;

1. Гадаад паспортыг эх хувиар авдаг асуудал дээр уян хатан байр сууринаас хандахаа илэрхийлж, иргэд тодорхой шалтгаанаар паспортоо буцаан авах нөхцөлд ЕMongolia-н цахим баримтыг нөхөн өгөх боломжтой байдлаар зохицуулах шийдлийг ажил хэрэг болгохоо илэрхийллээ.
2. Виз татгалзаж, түтгэлзсэн нөхцөлд 6 сарын дараа виз мэдүүлэх эрх үүсдэг /хэт урт хугацаагаар зорчих эрх хязгаарладаг/ байдлыг визийн төрөл ангилал бүрээр судлан үзэхээ илэрхийлэв. Нэн ялангуяа эрүүл мэнд хийгээд сургалтын визийн асуудал дээр нэн тэргүүнд анхаарна гэдгийг илэрхийллээ.
Мөн виз мэдүүлгийн газруудын үйл ажиллагаа, ебаримт иргэдэд өгдөггүй байдал зэргийг анхаарахаас гадна Виз авсан хэдий ч 1000 мянгаараа тус улсын #хил дээрээс буцааж байгаа байдалд өөрийн орны холбогдох яам, газруудад иргэдийн гомдлыг дамжуулан анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Монгол иргэдийн зөрчигдөж байгаа эрхийг хамгаалах, визтэй холбоотой иргэдийн хууль ёсны эрхэд халдаж байгаа үйлдэлд зохих үр дүн, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна гэж хуульч Р.Булгамаа хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...