Сургууль орчимд зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр КОЙКА-тай ярилцлаа

НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн осолд хүүхэд өртөх, гэмтэж бэртэх, амиа алдах тохиолдлыг бууруулах чиглэлээр анхаарч холбогдох албаныхантай уулзалт зохион байгуулж буй. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын төлөөлөл Сөүл хотын Их сургуулийн профессор И Сү Бом, эрдэм шинжилгээний профессор Ким Жон Хёнь болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар КОЙКА-гаас санаачлан хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах сургуулийн бүсийн туршилт суурилуулалт болон чадавх бэхжүүлэх PMC төсөл”ийн талаар санал солилцлоо. Төслийн гол зорилго нь хүүхдийн зам, тээврийн ослыг тэг түвшинд хүргэх зорилготой бөгөөд Монгол Улсад тохирсон сургуулийн бүсийн бодлого, эрх зүйн зохицуулалт, гарын авлага, засвар үйлчилгээний арга хэмжээг тодорхойлж, тогтвортой байдлыг хангах байна. Энэхүү төсөлд нийслэлийн 10 сургуулийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд сургуулийн бүс суурилуулах, улирлын онцлогийг харгалзсан засвар үйлчилгээ, аюулгүй байдлын үзлэгийн төлөвлөгөө боловсруулах, хичээл эхлэх, тарах үед сургуулийн бүсэд тээврийн хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ боловсруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим аян өрнүүлэх, хүүхэд, эцэг эх, жолооч нарт зориулсан зориулалтын сургалт зохион байгуулах, авто замын орчны онцлогт тохируулан сургуулийн бүсийг ангилах, холбогдох хууль эрх зүйн стандартыг бүрдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Учир нь өнгөрсөн жилийн 10-р сарын байдлаар нийслэлд 728 хүүхэд гэмтэж, бэртсэн дуудлага бүртгэгдсэнээс дийлэнх нь сургууль, гэр хооронд явахдаа, хороолол дотроо авто осолд өртсөн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Ялангуяа сургууль орчимд явганаар зорчих үедээ авто осолд өртсөн тохиолдол багагүй бүртгэгджээ. Тиймээс уг төслийг нийслэлийн авто замын эрсдэл бүхий сургуулиудад хэрэгжүүлснээр хүүхэд зам тээврийн осолд өртөх тоо эрс багасна гэсэн судалгаа хийжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...