“ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг зохион байгуулна

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, манай улсад болон олон улсад байгаа сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой “ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг “Мэгүүн медиа” ХХК-н хамт олон 04р сарын 19н Бямба гарагт СТӨ-д зохион байгуулагдах гэж байна.

Тус фестивальд хот төлөвлөлт, барилга, архитекторын салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонирхсон хүн бүр оролцох боломжтой бөгөөд Үндсэн арга хэмжээ болон үзэсгэлэнгийн хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

Үндсэн арга хэмжээний  эхний хэсэгт хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд болон Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм. Харин хоёрдугаар хэсэгт  Мастер класс лекц тавигдана.

Харин үзэсгэлэнгийн хэсэгт та гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт зочилж, олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох, хамтрагч байгууллагуудын шинэ мэдээллүүдийг хүлээн авах, үзэж сонирхох боломжтой баялаг хөтөлбөрийг зохион байгуулагчид бэлдэж байгаагаа дуулгасан.

Онцлон дурдахад, Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим  тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж “ЗӨӨЛӨН ХОТ” сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, фестивальд оролцоно.

“Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...