Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа хийж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар БОУАӨЯ, түүний харьяа Ойн газарт хийгдэж байгаа #процессын_дахин_инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажлын үйл явц, гүйцэтгэлийн тайлан, үр дүнтэй танилцаж, санал солилцов..

.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дугаар тогтоолын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэл хийх шийдвэр гарсан. Тус ажлын хүрээнд ЗГХХГ-ын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан Процессын дахин инженерчлэлийн төслийн удирдлагын баг ажиллаж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад ПДИ хийхийн ач холбогдол болон үүнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нэн чухал үүрэг, оролцоотой байгууллага гэдгийг онцоллоо.

Процессын дахин инженерчлэл хийх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай засаглалыг бэхжүүлж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай байх зорилтыг эрхэмлэх нь бидний үйл ажиллагаанд нэн тэргүүнд баримтлах бодлого юм. Иймд БОУАӨЯ түүний харьяа Ойн газарт хийгдсэн ПДИ-ийн тайланг Сайдын дэргэдэх Зөвлөл болон БОУАӨ-ийн сайдад танилцуулж бодлогын томоохон шийдлүүдийг бататган Засгийн газарт танилцуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг ажлын хэсэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...