ХӨСҮТ: Сэлэнгэд нас барсан хүүхдийн лабораторийн шинжилгээний хариу гараагүй байгаа

Улсын хэмжээнд 2025 оны 3 сарын 29-ний өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 4 тохиолдол (УБ-3, АР-1) бүртгэгдэж, 2 нас баралт бүртгэгдсэн байна. Насны хувьд 3-5 хүртэлх насны хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлэгдэж буй тохиолдол байхгүй байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Анхбаярын мэдээлснээр: “Сэлэнгэ аймгийн Мандал суманд менингококкт халдвараар өвдсөн хүүхэд нас барсан гэдэг мэдээлэл нь одоогоор тус халдвараар өвдөж улмаар эндсэн гэдэг нь батлагдаагүй бөгөөд лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд задлан шинжилгээгээр эцсийн хариу гарна” хэмээн мэдээллээ.

Улсын хэмжээнд менигококкт халдварын эсрэг 2000 тун вакцин татан авч хавьтлуудын ойрын хүрээллийг дархлаажуулж байна. Менингококкт халдварын вакцин товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм.

Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор 8 тохиолдол, 2 нас баралт бүртгэгддэг үзүүлэлттэй байна. Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхдийн өвчлөл эзэлж, нийгмийн байдлаар авч үзэхэд нийт өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна. Өвчлөл 2 дугаар сараас 4 дүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагдаж байна. Мөн нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэрэмжлүүлэг: Их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу олон иргэн хохирчээ

Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц...

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...