Манай улс Атрын-IV” аяныг эхлүүллээ

“Атрын-IV” аяныг эхлүүлж, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Монгол Улс атар газрыг эзэмшиж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготойгоор Атрын гурван аяныг өрнүүлсэн түүхтэй.

✅Атрын 1-р аян 1959 онд эхэлж, атар газрыг эзэмших, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх шанг татсан.
✅Атрын 2-р аян 1976 онд эхэлж, залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, тариалангийн талбайг нэмэгдүүлж байв.
✅Атрын 3-р аян 2008 онд эхэлж, үрийн сортыг сайжруулж, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлсэн.

Атрын 4-р аян ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс,тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой.

Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

“Атрын-IV” аяныг хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...