Иргэдийн 58 хувь нь тоон гарын үсэгтэй ч 3.2 хувь нь түүнийгээ ашигладаг

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 58 хувь нь тоон гарын үсэгтэй. Гэвч тэдний 3.2 хувь нь тоон гарын үсгийг ашигладаг гэсэн тооцоо гарчээ.

Тоон гарын үсэг бол тухайн иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах найдвартай, аюулгүй арга хэрэгсэл юм. Гэвч иргэдийн хувьд тоон гарын үсгийг хаана, юунд ямар зорилгоор ашиглах талаар ойлголтгүй байгаа бол аж ахуйн нэгжүүд тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөрөөр хэрэглээндээ хэвшүүлээгүй байна.

Учир нь, тоон гарын үсэг олгож буй байгууллагууд тус, тусдаа программ хөгжүүлж, төрийн цахим үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн нь нэг талаасаа иргэд төрийн цахим үйлчилгээг авах болгонд тоон гарын үсгийг шинээр авах, нөгөө талаасаа эмх замбараагүй олон системийг бий болгох нөхцөл үүсгэжээ

Үүний зэрэгцээ, манай улсын тоон гарын үсгийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Хэт олон журамтай.

Иймд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, тоон гарын үсгийн программуудыг нэгтгэж, сайжруулах чиглэл өглөө. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам холбогдох хууль, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний суурь гэрчилгээний системийг шинэчилж, цаг бүртгэлийн системийг нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, салангид олон программудыг нэгтгэн сайжруулж, мобайл хувилбарыг хөгжүүлэх ажлыг эхлүүлээ.

Дээрх ажлуудыг хийснээр төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад цаас, хэвлэлтийн, баримт бичгийг хадгалалтын, баримт бичгийг шуудан, илгээмжийн гэх мэт төрөл бүрийн зардлыг бууруулж, төсөв хэмнэх боломжтой.

Сард 200 баримттай жижиг байгууллага уламжлалт аргаар 500,000-2,000,000 төгрөг зарцуулна. Тоон гарын үсгийг ашиглавал сард 50,000-150,000 төгрөг төлнө гэж таамаглавал жилд 4,200,000-23,400,000 төгрөг хэмнэх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...