2024 онд 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ

Сүрьеэ нь олон оронд өвчлөл нас баралтын гол шалтгаан болж, дэлхийн хэмжээнд нийгэм, эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байсаар байна. ДЭМБ 2021 онд Монгол Улсыг сүрьеэгийн тархалт өндөр дэлхийн 30 орны жагсаалтад оруулсан.

Харин Монгол Улс 2024 онд 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,6%-иар буурсан ба нийт тохиолдлын 57% нь Улаанбаатар хот, 42% нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн байна.

Аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсооход байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сүрьеэгийн 42 нэгжид 44 GeneXpert тоног төхөөрөмж ажиллаж байна.Зөөврийн болон Дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж, улсын хэмжээнд 33 дижитал рентген аппарат сүрьеэгийн оношилгоонд хэрэглэж байна. Мөн түүнчлэн хиймэл оюунаар рентген зураг уншиж эхлээд байна.

Цаашид бүх түвшинд сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эрт оношлох, эмчлэх, шинэ судалгаа, инновацийг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Дэлхий нийтээр жил бүрийн 3-р сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тодорхой уриатайгаар нийгэмд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдааны ялагчид тодорлоо

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн...

Ч.Өнөрбаяр: Монгол Улсын хүния эрхийн индексийг өсгөхөд хамтарч ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүний эрхийн...

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...