Турины тусгай олимпт манай 24 тамирчин оролцож 24 медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам болж, Монголын баг тамирчид амжилт арвинтай оролцлоо. Энэ наадмаас манай улсын тамирчид таван алт, 10 мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, маргааш эх орондоо ирэх юм.

Тухайлбал, А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртэж, Т.Дэлгэржаргал цасны гуталтай 800 метрийн зайд, Т.Солонго цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд алтан медаль хүртэв.

Харин Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Тэгвэл М.Энхзаяа сноуборд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан цасны гуталтай 400 болон 100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир сноубордын төрөлд хүрэл медаль хүртжээ.

Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам энэ сарын 8-16-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин өвлийн спортын найман төрлөөр өрсөлдлөө.

Монголын Тусгай олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын зургаан төрөлд 24 тамирчинаа илгээж, 24 медаль хүртлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...