Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолоор Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийх шийдвэр гарсан билээ.
Засгийн Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/173, А/484 дүгээр тушаалаар “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон тэдгээрийн харьяа нэгжүүдэд процессын дахин инженерчлэл хийх ажлыг дэмжиж, хамтран ажиллах” газрын дарга нарын тушаалын дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хамтарсан ажлын хэсэг нь дөрвөн сарын хугацаанд байгаль орчны салбарт ажиллаж буй албан хаагчид, үйлчилгээ авсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын 1120 төлөөлөлтэй холбогдох уулзалт, ярилцлагыг тухай бүр зохион байгуулж ажилласан байна. Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийсэн одоогийн нөхцөл байдал (AS-IS)-ийн судалгааны үр дүнг танилцуулах, Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан Байгаль орчны салбарын сайжруулсан загвар (TO-BE)-ийг хамтран тодорхойлж санал тусгах нь хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа байгууллагуудын төлөөлөл Байгаль орчны салбарт хийсэн судалгаа, шинжилгээний ажлын явцтай танилцах, судалгаа, шинжилгээний аргачлалыг танилцуулах болон процессын дахин инженерчлэлийн дараагийн үе шат буюу процесс сайжруулалт, ТО-BE боловсруулах үе шатад санал өгөх юм.
Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, байгаль орчны салбарын харьяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...