Ч.Өнөрбаяр:Эрчим хүчний салбарын хүнд суртлыг арилгах хэрэгтэй байна

Цахилгааны үнэ нэмсэн талаар  шалгалт хийсэн талаараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр эрчим хүчний үнийг нэмэхдээ олон нийтэд тэр талаараа мэдээллийг хангалттай өгөөгүйгээс эхлээд эхлээд олон зөрчилтэй зүйл гарсан.

Шалгалтаар эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Тухайн айл өрх ямар тоолуур хэрэглэж байгаагаас шалтгаалаад  ялгамжтай бодогдож байгаа. Ерөнхий сайдын зүгээс дахиад судалгаа хийх ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн гэж Ч.Өнөрбаяр хэлэв.

Эрчим хүчний үйлдвэр буюу цахилгаан станц барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд олон. Гэвч станцаа барихгүй байна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд бүгд барьсан бол 1623 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байхаар байсан гэх тооцоо гарчээ. Гэтэл 2024 онд 841 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Жилд бүр эрчим хүчний хэрэглээ 10-12 хувиар нэмэгддэг. Гэтэл нөгөө талд нь эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь барих байгаагаас гадна зөвшөөрөл авах гэж 4-6 жил хөөцөлддөг юм байна. 4-6 жил гэдгийг сонсоод гайхаж байгаа байх. Ийм байхад энэ салбарт хэн ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхгүй. Тиймээс энэ хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Зөвшөөрөл авахад яагаад ингэж их хугацаа зарцуулдгийг судалж Засгийн газарт танилцуулна.

Жил бүр гаднаас 400 тэрбум төгрөгийн эрчим хүч импортоор авч байна. Дотооддоо эрчим үйлдвэрлэж энэ их мөнгөний урсгалыг зогсоох бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...