Спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн хяналтгүйгээр гадагш шилжиж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар тус хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицууллаа.

Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс,  цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байхаар тусгажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум,...

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ Сэлэнгэ аймгийн Сант суманд...

Цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зун тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл...

Дээд боловсролын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа

"Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг...