Нөөцийн мах гулуузаар худалдаалж буй 18 байршил

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулж буй талаар УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувдаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жилийн хувьд 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдрийг хүртэл есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Уг өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...