Хөвөнгөөр хуурамч цас хийж жуулчдыг хуурсан тосгоныхон уучлал хүсчээ

Өвлийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай Хятадын нэгэн хот цасыг хөвөн,  цагаан даавуугаар орлуулж зураг авалт хийж жуулчдыг  хуурсан явдал гарчээ. Тодруулбал, Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Ченду тосгонд энэ явдал  болсон байна. Дулаан, цасгүй өвөл болсон тосгоныхон байшингийн дээвэр, модны мөчир, гадна талбайдаа, хөвөнгөөр цас бүрхсэн мэт болгож зураг авалтаа хийжээ. Гэвч ирсэн жуулчид цас нь хөвөн, даавуу болохыг мэдээд энэ талаар шүүмжилж олон нитйийн сүлжээнд оруулсан байна. Бүр нэг байгууламжийн дээврийг ор дэрний цагаан хэрэглэлээр бүрсэн байсан бөгөөд үдээсийн тэмдэг нь ч зураг дээр тод харагдаж байжээ.

Тосгоныхон эл явдлын дараа олон нийтийн сүлжээгээр уучлалт гуйж, тухайн бүс нутагт ер бусын дулаан өвөл  болсон учир ийм  зүйл тохиосон гэж цаг агаарт буруугаа чихжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...