Хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад өртөж байна

Боловсролын сайд П.Наранбаяр нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Боловсролын яам нэг ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг миний зөвлөх Д.Гантулга ахална. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Австрали улс нэгэн хууль баталж дэлхий дахинаа олны анхаарлыг татсан. Энэ хууль нь 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчин буюу фэйсбүүк, тикток, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ рүү орохыг хориглосон. Энэ хуулийг судалж, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд орохыг хориглох судалгааны ажлыг эхлүүлж байна. Иймэрхүү суурь өөрчлөлтийг хийхэд маш сайн судалгаа шаардана. Нийгмээрээ хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Судалгааны бэлтгэл ажлыг хангаж ажиллана” гэв.

2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаарх үндэсний суурь судалгаагаас харахад, эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдүүд цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэдэг ойлголттой байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад өртөж, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэж хариулсан байсан.

Мөн олон нийтийн сүлжээгээр зохисгүй агуулга цацагдах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, цахим дээрэлхэлт үүсэх гэх мэт олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Цахим орчинд соёлтой зөв орчинд харьцаж сурах нь нийгэмд маш хэрэгтэй байна. Австрали улсын туршлагыг судлах ёстой. Франц улсад гэхэд 15 наснаас доош насны хэрэглэгчдэд нийгмийн сүлжээнд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг бол Норвеги улс 13 хүртэлх насны хязгаараа 15 нас болгож, өөрчлөхөөр ярьж байна. Бид энэ чиглэлээр тодорхой алхам хийхгүй бол оройтох нь ээ. Гэхдээ хүүхэд интернэтэд хандах бүрэн эрхийг хөндөхгүй. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ авах сувгууд нь нээлттэй байна. Австрали улс шиг тусгайлсан хууль гаргах уу, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдгийг нийгмийн бүлгүүдтэй ярилцаж шийднэ” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...