Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад  зөвшөөрлөө.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам”  компани хариуцна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн  төмөр зам нь  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...