Хяналт үнэлгээний газар Удирдлагын Академитай хамтарч ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Удирдлагын академитай сургалт судалгааны чиглэл дээр хамтарч ажиллахаар боллоо. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг Доктор /Ph.D./, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн багийн ахлах Д.Үүрийнтуяа, Тандалт судалгааны багийн ахлах судлаач Н.Баярмаа бусад удирдлагууд оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох Ерөнхий сайд болон Засгийн газар, ЗГХЭГ-тай үйл ажиллагаагаа уялдуулан, хяналт шалгалтын хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, сургалт судалгаа арга зүйгээ нэгтгэх төлөвлөгөө гарган хуулийн чиг үүргийн хүрээнд зөв жишиг үлдээн сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахад таатай байна. Хяналт үнэлгээний ажлын бодлогын үнэлгээ хийх, мэргэжилтэн сургагч багш бэлдэх, албан хаагчдаа сургах шаардлага байгаа бөгөөд энэ тал дээр манай байгууллага манлайлж ажиллах болно гэлээ.
Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг хэлэхдээ, Төрийн сургалтын байгууллагын хувьд бодлого, хяналт үнэлгээний чиглэлээр удирдлагын академи нь олон улсын байгууллагуудын туршлага судлах, арга аргачлал судлах, системийг хөгжүүлэх нэгдсэн ойлголт авах цаашид энэхүү сургалтыг тогтвортой явуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, сургагч багш нар бэлдэх, төрийн байгууллагуудад сургалт судалгааны ажлыг нэвтрүүлэх, сургалтын ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Төрийн байгууллагуудын сургалтын нэгдсэн нэг загвартай болж улмаар бодит байдалд дүн шинжилгээ хийх, хяналт шалгалтын ажлын хүрээнд /DME- Design, Monitoring and Evalution/ – ийг нэвтрүүлэх, судалгааны үр дүнг нэвтрүүлэх, нэгдсэн сургалтын загвартай болохоор санал солилцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...