Туркт зочид буудалд гал гарч 76 хүн амиа алджээ

Мягмар гарагийн өглөө Туркийн баруун хойд хэсэгт орших алдартай цанын баазын 12 давхар зочид буудалд гал гарч, наад зах нь 76 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сурагчдын амралтын үе таарсан тул уг бааз маш их хүнтэй байсан бөгөөд  амиа алдагсдын хоёр нь галаас зугтахын тулд барилгаас үсэрч байгаад нас барсан  байна. Галын улмаас  51 хүн шархадсан, амиа алдсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдээд  байна.
 Зочид буудлын гуравдугаар давхарт байрлаж байсан амрагч Атакан Йелкован IHA мэдээллийн агентлагт хэлэхдээ, “Хүмүүс байшингаас гарах гэж оролдох үед дээд давхарт эмх замбараагүй байдал үүссэн. Хүмүүс буудлын даавуу, хөнжил ашиглан байшингаас буухыг оролдсон” гэв.  
Гал гарсан Гранд Картал зочид буудал нь 12 давхар бөгөөд модон хийцтэй. Тухайн үед зочид буудалд нийт 238 хүн амарч байжээ. 
Энэ хэрэгтэй холбоотойгоор зочид буудлын эзэн зэрэг дөрвөн хүнийг баривчилсан ба Мөрдөн байцаалтыг зургаан прокурор удирдаж, мэргэжлийн туршлагатай таван хүний ​​бүрэлдэхүүнтэй баг туслан гүйцэтгэнэ.
Галын шалтгаан тодорхойгүй байгаа ч гал зоогийн газраас эхэлж, хурдан тархсан гэж таамаглаж байна. 
Зарим гэрчийн хэлж буйгаар зочид буудлын галын дохиоллын систем ажиллаагүй ба. зочид буудлын арын хэсэг хадан цохиотой тул  тул гал сөнөөгчид түймрийг унтраахад хэцүү нөхцөлтэй байжээ.
.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...