Ураны уурхай ашиглалтад орсноор орон нутагт 1600 ажлын байр бий болно

Орано групп болон Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан Зөөвч Овоогийн ураны уурхайг хөгжүүлэх гэрээг дэлхийн томоохон хэвлэлүүд болон Mining.com, World nuclear news.org зэрэг сайтууд онцолж бичсээр байна. Уг ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон. 
World nuclear news.org сайт Монгол Улс ураны асар их нөөцтэй хэдий ч 1995 онд ОХУ-ын Приаргунскийн аж үйлдвэрийн уул уурхайн болон химийн нэгдлийн охин компани Дорнодод олборлолт явуулснанаас хойш тус улсад уран олборлолт хийгдээгүй.  Орано нь 1997 оноос хойш говь цөлд ураны хайгуулын ажилд оролцож, улмаар 2002 онд Дулаан уул, 2010 онд Зөөвч овооны ордыг илрүүлсэн. Монгол Улс нь дэлхийн ураны нөөцөөрөө 12-т ордог гэж  онцлон бичжээ.  Мөн бүтээн байгуулалтыг 4 жилийн хугацаанд хийхээр төлөвлөж байгааг,  төсөл нь 30 жилд 2500 тонн орчим уран үйлдвэрлэх хүчин чадалтайг дурдсан байв. 
Анхны хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 500 сая ам.доллар, нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх  уг  уурхай ашиглалтад орсноор шууд болон шууд бус 1600 ажлын байр бий болох бөгөөд орон нутгийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төсөлд тусгасныг мөн онцолсон байв. 
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслөөс бий болох шууд ашгийн 51 гаруй хувийг Монголын төр авна.  Орано компанийн гүйцэтгэх захирал Николас Мэйс,  хөрөнгө оруулалтын гэрээ нь Орано болон түүний Монголын түншүүдийн харилцан ашигтай урт хугацааны харилцааны үндэс суурийг тавьсан. “Монголд ураны үйлдвэрлэл нь нүүрстөрөгч багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэгчдийнхээ хангамжийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна” гэж хэлсэн талаар бичжээ. 

Харин Mining.com Сайт Орано групп болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээг байгуулах хүртэл багагүй саад бэрхшээл тулгарсныг дурдаад дэлхийн улс орнууд утаагүй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд шинэ цөмийн реакторуудыг нэмж байгаа тул ураны эрэлт өсөх төлөвтэй байгааг  дурджээ.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо

Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг...

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын...

Автобусаар 1000 төгрөгөөр зорчих туршилтыг хийж эхэллээ

Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг өчигдрөөс...

Доналд Трамп 24 цагийн дотор Украйны дайныг зогсооно гэж амаллаа

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн Дональд Трамп ажлаа...