Хяналт хэрэгжүүлэх газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр Процессын дахин инженерчлэл хийгдэх болсонтой холбоотой байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн анхны уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Уулзалтыг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын тандалт судалгааны багийн ахлах судлаач, ажлын хэсгийн ахлагч Н.Баярмаа, Процессын дахин инженерчлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцон, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу анхны судалгаа шинжилгээний албан хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж байна.
Процессын дахин инженерчлэлтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны одоогийн нөхцөл байдал, чиг үүргийн давхардал, ажилтан албан хаагчдын ажлын ачаалал сэтгэл ханамж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамж, мөн цахим технологи мэдээллийн нээлттэй байдал, ОУ-ын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг, ногоон хөгжил, байгаль орчны өнөөгийн цаг үетэй уялдсан бодлого хөтөлбөрийн үр дүнг судлан хамтран ажиллахыг хүслээ.
Уулзалт хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Буяннэмэх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны одоогийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...