Казакстанд онгоц осолдож 38 хүн амь үрэгджээ

Казахстаны Актау хотын ойролцоо лхагва гарагт 67 хүн тээвэрлэж явсан Азербайжаны нисэх онгоц осолдож, онгоцонд явсан 38 хүн амь үрэгджээ. 

Тодруулбал, Азербайжаны агаарын тээврийн J2-8243 нислэг Азербайжаны нийслэл Баку хотоос Оросын Чеченийн Грозный хотыг чиглэн явж байгаад Актау хотоос 3 км-ийн зайд ослын буулт хийж, улаар онгоц толгой хэсгээсээ эхлэн шатаж эхэлжээ.

Онгоц осолдохоосоо өмнө нисэх онгоцны буудлын ойролцоо зүг чигээ алдсан  байдалтай эргэлдэж байсан нь дүрс бичлэгт үлдсэн байна. 

Аврах ажиллагааны үеэр 29 хүн, хоёр хүүхдийг ослын газраас аварлаа гэж Казахстаны Ерөнхий сайдын орлогч Канат Бозумбаев мэдэгдэв.  Одоогоор 11 хүний ​​биеийн байдал хүнд байгаа бөгөөд  амьд үлдсэн хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн гэж Казахстаны эрх баригчид  мэдээллээ. Амь үрэгдэгсдийн цогцос ихэнх нь шатсан, хэн болохыг танихад хүндрэлтэй байгаа ажээ. 

Эрлийн баг онгоцны хар хайрцгийг олсон ба Казахстаны засгийн газар ослын шалтгааныг судалж, зорчигчдын ар гэрийнхэнд туслах комисс байгуулжээ. Казакстаны Засгийн газар Азербайжантай мөрдөн байцаалтад хамтран ажиллах юм байна. 

Онгоцонд 62 зорчигч, багийн 5 гишүүн байсан бөгөөд зорчигчдын 37 нь Азербайжан, зургаа нь Казахстан, гурав нь Киргизстан, 16 нь ОХУ-ын иргэд байжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй ч онгоц шувуудтай мөргөлдсний улмаас ослын  буулт хийхээр газардсан гэх мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Автомашины дугаар авах “Carplate” цахим системийг энэ сарын 30-нд нээнэ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим...

Л.Оюун-Эрдэнэ: Гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ....

Чаргаар гулгаж байгаад хашаа мөргөж нас баржээ

Чаргаар гулгаж байгаад сараалжин хашаа мөргөж нас барсан харамсалтай...

Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн...