Ч.Өнөрбаяр: Боловсролын зээлийн сангийн 147 зээлдэгчийн 3.5 сая ам.долларын санхүүжилт эргэн төлөлтийн графикгүй байна!

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ажлын хэсэг гарч, өнгөрсөн аравдугаар сард Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг шалгажээ.  Боловсролын зээлийн сангаас гэрээний үүргээ биелүүлээгүй 147 зээлдэгчийн 3.5 сая ам.долларын санхүүжилт эргэн төлөлтийн график байхгүй байгаа.  Сайдаас тушаал гарч, ажлын хэсэг гарч ажилладаг. Тэд асуудлыг будилуулж байна. Тиймээс П.Наранбаяр сайдад албан шаардлага хүргүүлсэн гэж ЗГХХГ-ын дарга  Ч.Өнөрбаяр хэллээ.

Мөн иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдлын дагуу НЗДТГ-ын Газрын албатай холбоотой гомдол мэдээллийг тус газраас шалгасан байна.

Хилийн цэсийн маргаантай гэх компанид 2020 онд хотын дарга давхардуулж газар олгосон байсан. Энэ маргаан нь шүүхээр явж, таван удаагийн шийдвэр гарч, аж ахуйн нэгжид газрыг олгох нь зөв гэсэн шийд гарсан ч өнөөдрийг хүртэл Газрын алба энэ асуудлыг шийдэхгүй байгаа тохиолдол гарсан  талаар Ч.Өнөрбаяр дарга мэдээлэлдээ дурдлаа. НЗДТГ-ын Зөвлөл гэгчээр хойшлуулж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй,  тэр Зөвлөл нь хуулиар эрх мэдэл байхгүй. Шүүхийн гаргасан шийдвэрийг нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Энэ асуудлаар 2021 онд Ерөнхий сайд шийдвэр гаргаж байсан байна лээ. Энэ дагуу УИХ-ын хоёр байнгын хорооноос тогтоол гаргаж, давхардуулж газар олгохгүй байх үүрэг чиглэл өгсөн байдаг. УИХ болон Засгийн газрын түвшинд үүрэг чиглэл өгч байсан ч харамсалтай нь Зөвлөл гацааж байна. Хуульд ямар ч ийм байгууллага байхгүй. Даргын баталсан журмаар эрх мэдлийг олж авдаггүй. УИХ-ын эрх мэдлийг нийслэлийн газрын албаны Зөвлөл булааж авсан гэсэн үг. Засгийн газрын үүрэг чиглэл, шийдвэрийг дунд шатны байгууллага хэрэгжүүлэхгүй, эрх мэдлийг нь булааж байна. Эрх мэдлийг хуулиар болон Үндсэн хуулиар олж авдаг. Тийм учраас би парламенттай хамтарч ажиллана. УИХ хууль тогтоох бүрэн эрх мэдлээ олж авах цаг нь болсон.

Хуулиар эрх мэдэл олгоогүй ажлын хэсэг, зөвлөл нэртэй байгууллага нь маш их зүйлс будилуулдаг. Хэн нэгэн даргын баталсан журмаар өөрөө өөртөө хуулиас давсан эрх мэдэл бий болгодог. Энэхүү шударга бус байдлыг засна гэж тэрээр мөн нэмж онцоллоо.

Засгийн газрын  хяналт хэрэгжүүлэх газар нь цомхон төрийг бий болгож, иргэддээ чанар, хүртээмжтэй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэх, бизнесийн эрх чөлөөг боомилохгүй байх агуулгаар хяналт, шалгалтын зөв зохистой шийдлийг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд...

Бүтэлттэй төрөлтийн эрсдлийг бууруулах “Тархи хөргөх” эмчилгээг хийж эхэллээ

Манай Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7,7...

Баялгийн хуваарилалт 30 гэр бүлээс гурван сая монгол руу…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт олон нийтэд хандаж...

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх...