Home Нийгэм Дорнодод болсон үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэг дээр хүүхэд хамгааллын баг ажиллаж байна

Дорнодод болсон үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэг дээр хүүхэд хамгааллын баг ажиллаж байна

0
Дорнодод болсон үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэг дээр хүүхэд  хамгааллын баг ажиллаж байна
Өсвөр насны охин үе тэнгийн бололтой охиныг зодож дээрэлхэж байгаа бичлэг олон нийтийн  сүлжээнд тарж, хүмүүсийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн  Тэгвэл Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад,  энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Орцонд зодууллаа” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн  байгууллагад бүртгэгдсэн  байна.
Гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 14 настай, эмэгтэй хүүхдийг үе тэнгийн сурагчид биед нь халдаж, бичлэг хийсэн болохыг тогтоосон байна.
Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байгаа ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here