УГТЭ: Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал үнэгүй хийж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ оны арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн иржээ.

Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнээ ажлын байранд нь сургаж чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмнэлэг, “JW LEE” Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээг 2013 оноос эхлэж байгуулан 11 жилдээ үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.

Энэ удаагийн зочин профессорын багийн үйл ажиллагаагаар бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн хавсарсан, хүнд гажиг бүхий эмгэгүүдийг төгс засах мэс засал болон зүрхний хавхлагын төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд насанд хүрсэн хойно нь ч хавхлагын үйл ажиллагаа нь удаан хугацааны туршид хэвийн хадгалагдах мэс заслын аргуудад дотоодын эмч мэргэжилтний багийг чадавхжуулж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...