УБЦТС: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ, урьдчилан мэдэгдэхгүй…

Нийслэлд цахилгаан хэсэгчлэн тасарсантай холбоотойгоор “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байна. Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа.
Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье. Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...

Кёкүшюзан Д.Батбаяр автын осолд оржээ

Кёкүшюзан Д.Батбаяр орон нутагт хувийн ажлаар явж байгаад өчигдөр автын...