Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцав.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.

Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян эдгээр салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...