Төсвийн зарлагыг 1.4 их наядаар бууруулж, УИХ-д дахин өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авснаар Засгийн газраас төсвийн төслийг дахин өргөн барихаар болсон. Засгийн газар өнөөдөр хуралдаж, 2025 оны төсвийн зарлагыг танаж, төслөө дахин өргөн барихаар шийлвэрлэлээ. Ингэхдээ төсвийн зарлагаас 1.4 их наяд төгрөгийг бууруулж өргөн барьж буй ажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, “Соёлын эрхийн бичиг”-ийг хасаж, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан” гэлээ. Тодруулбал,

  • соёлын эрхийн
  • кино урлаг дэмжих
  • сургалт, семинарын
  • гадаад томилолтын
  • тээврийн үйлчилгээний
  •  Зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлсний
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж байгаа юм байна.

Зарлагаа бууруулж, дахин өргөн барьж буй төсвийг өчигдөр УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм. Өмнө нь хориг тавьсан 2025 оны төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Гадаад улсаас үйлдсэн гэмт хэргүүд нь ихэвчлэн фэйсбүүкээр дамжуулан залилсан

Цахим орчин тэр дундаа фэйсбүүк, “телеграм” сүлжээ ашиглан иргэдийг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууслаа

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын...

Зургаан аймагт зуд болох өндөр магадлалтай гэж дүгнэжээ

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт...