“Miningweek & Minepro-2024”-д Эрдэнэс таван толгой ХК амжилттай оролцлоо

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Miningweek & Minepro-2024” арга хэмжээ 2024 оны 10 сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд амжилттай болж өндөрлөлөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Уул уурхайн долоо хоног арга хэмжээнд нэмүү өртөг шингээж үнэ цэнийг бий Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой дулааны цахилгаан станц, Загийн усны хоолойн төсөл болон Төмөр замын төслүүдээ танилцуулж, үндсэн болон салбар хуралдаанд илтгэгч, паналистаар оролцов. Мөн компанийн үндсэн үйл ажиллагаа болох экспорт, борлуулалт, тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой мэдээллээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж амжилттай оролцлоо. Эрдэнэс Монгол нэгдлийн мэдээллийн асраар эдгээр өдрүүдэд 8000 орчимд оролцогч зочилсноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдээллийг гадаадын 100 гаруй оролцогч, дотоодын 200 гаруй байгууллагын 2000 орчим зочид төлөөлөгч сонирхож мэдээлэл авч хамтран ажиллах тухай санал солилцлоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны эхний 8 сарын байдлаар 20.28 сая.тонн нүүрс экспортолж, Монгол Улсын коксжих нүүрсний экспортын 52%-ийг дангаараа бүдүүлж, Улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ. 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж байсан бол 2024 оны 8 сарын байдлаар 3.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төсвийн зарлагыг 1.4 их наядаар бууруулж, УИХ-д дахин өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг...

Саудын Арабын тал эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын...

50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууслаа

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын...